Цахилгаан хөдөлгүүр болон Давтамж хувиргагч
Давтамж хувиргагч – Цахилгаан хөдөлгүүрийн удирдлагын төхөөрөмж
Бид АББ брэндийн нам болон өндөр хүчдэлийн давтамж хувиргагчийг санал болгож байна. Тус давтамж хувиргагчийн технологи болон зах зээлд өрсөлдөх чадвараараа дэлхийд тэргүүлдэг бөгөөд хамгийн том үйлдвэрлэгч юм.

АББ-ын давтамж хувиргагчийн онцлог
Сонгоход хялбар - Чадал, гүйдэл, хүчдэлийн түвшин болон бусад өгөгдөлд үндэслэн давтамж хувиргагчийг сонгоход маш энгийн.
Суурилуулахад хялбар - Хананд бэхлэгддэг болон самбарт суурилуулдаг гэх мэт олон сонголтуудтай
Ашиглахад хялбар - Суурилуулсны дараа давтамж хувиргагчийг ашиглахад маш хялбар. удирдлагын гараас хурд болон бусад параметрийн тохируулгыг агшин зуурт гүйцэтгэх боломжтой.
Ашиглалтын хугацааг уртасгах - Асалтын гүйдлийг хязгаарласнаар хөдөлгүүр болон шугам сүлжээнд үзүүлэх цахилгааны муу нөлөөлөл (стресс) багасдаг. Мөн зөөлөн асалт нь механик элэгдлийг бууруулж эдэлгээг уртасгадаг
*
Эрчим хүчний хэмнэлт - Цахилгаан хөдөлгүүрийг байнга дээд хурдаар нь ажиллуулахын оронд давтамж хувиргагч тухайн хэрэглээнээс нь хамааруулан хөдөлгүүрийг хурдыг аажмаар ихэсгэх болон багасгах боломж олгодог.
Бүтээмжийг нэмэгдүүлэх боломж -
Механик ачааллаас (стресс) шалтгаалан хөдөлгүүрийн халалт үүсэх болон бусад механик тоног төхөөрөмжийн эвдрэлээс үүдэлтэй тооцоолоогүй сул зогсолтыг багасгахад давтамж хувиргагчийг ашиглаж бүтээмжийг нэмэгдүүлдэг.
Процессын оновчтой удирдлага - Давтамж хувиргагч нь үйл ажиллагаан тохирсон хурд болон мушгих моментыг нарийвчлал өндөртэй гаргах боломжтой. Энэ нь эцсийн бүтээгдэхүүний чанарыг тогтворжуулах ач холбогдолтой.
Засвар, үйлчилгээ багасна - Цахилгаан хөдөлгүүрийн асалтыг удирдаж, хурд болон мушгих моментыг өөрчлөх боломжтой болсноор хөдөлгүүр болон хөтлүүлэгч тоног төхөөрөмжийн элэгдэл, эвдрэл эрс багасна.
Системийн үр ашигтай шинэчлэлт - Хувьсах гүйдлийн давтамж хувиргагч нь хаалт, редуктор, араа, ремен дамжуурга зэргийг орлох боломжыг олгоно.Түүнчлэн асалтын гүйдлийг хязгаарласнаар шугам сүлжээний зохистой ажиллагааг хангадаг.
Нам хүчдэлийн давтамж хувиргагч
Энгийн хэрэглээний давтамж хувиргагч
Энгийн хэрэглээний давтамж хувиргагч нь хувьсах гүйдлийн цахилгаан хөдөлгүүрийн (сэнс, насос, конвэйр гэх мэт хэрэглээ) эргэлтийн хурд болон мушгих моментыг өөрчилдөг электрон тоног төхөөрөмж юм


ACS510, ACS 530, ACS550. 0,75 ~ 355 кВт
- Монголын нөхцөлд хамгийн өргөнөөр ашиглаж байгаа
- Эрчим хүчний хэмнэлтийш харуулах функцтэй Сайжруулсан удирдлагын дэлгэц
- Өндөр давтамжийн гармоникуудыг багасгах савлалтын хязгаарлагч ороомог
- Скаляр болон вектор удирдлага
- Стандартын дагуу хийгдсэн (1-р орчинд) C2 ангилалын ЦСН-н шүүлтүүр
- Modbus болон төрөл бүрийн стандарт протоколуудыг агуулсан сүлжээний адаптерууд бүхий уян хатан fieldbus систем
- R1 болон R2 оврын хэмжээстэй давтамж хувиргагч стандартаар тоормослох хязгаарлагчтай

ACS580-01, 04, 07, 0.75 - 250 кВт
- Олон хэл дээр удирдлагын болон үндсэн тохиргооны цэстэй. ·
- Зах зээл дээрх ижил төстэй бараанууд дунд хамгийн өндөр чадалтай. ·
- C2 ангилалын болон өндөр давтамжийн гармоникийн ЦСН-н шүүр суулгасан. ·
- Нэгж гүйдэл дэх хамгийн их мушгилтын моментийг үүсгэнэ. ·
- SIL3 / PL e safe torque off (STO) аюулгүй ажиллагааны гэрчилгээтэй, машины удирдамжыг хангасан.
Нам хүчдэлийн давтамж хувиргагч
Тусгай машины зориулалттай давтамж хувиргагч
Yйлдвэрийн нарийн хэрэглээнд тохиромжтой. Чадлын болон хүчдэлийн өргөн хязгаарт ажилладаг, програмчлах боломжтой учир өөр хэрэглээнд хялбархан шилжүүлэх боломжтой. Хувьсах гүйдлийн асинхрон болон тогтмол соронзонт ротор бүхий хөдөлгүүрүүдийн хурд, мушгих моментийг удирдах төрөл бүрийн функцүүд болон нэмэлт боломжуудтай

ACS355, 0, 37 ~ 22 кВт
- Чадлын харилцан адилгүй хүрээнд овор хэмжээ ижил
- Help функц бүхий туслах удирдлагын дэлгэц нь ашиглахад хялбар
- Скаляр болон вектор удирдлага
- Дэс дарааллын програмчлал ПЛК-н функцүүд шиг логик програмчлалыг агуулдаг
- ЦСН -н шүүртэй
- Тормозлох хязгаарлагч ороомогтой (brake chopper)
- Мушгилтын моментыг хянаж таслах функц (SIL3)
- 7.5 кВт чадал хүртэлх IP66/67 өндөр хамгаалалтын зэрэг бүхий хувилбар
- Нарны энерги хувирган шугам сүлжээгүй газар насос ажиллуулах боломжтой
Нам хүчдэлийн давтамж хувиргагч
Yйлдвэрлэлийн зориулалттай давтамж хувиргагч
Цаас, металлург, уул уурхай, цемент, эрчим хүч, хими, газрын тос, байгалийн хий, ус, бохир ус, далайн, ус ундаа хүнсний үйлдвэрийн хэрэгцээнд зориулагдсан ба Монголын нөхцөлд өргөнөөр ашиглаж байна.

ACS880-01, 07, 17, 37, 31, 11
- Чадлын түвшин 1.5 ~ 5600 кВт (380 – 690В) Хамгаалалтын зэрэг IP00, IP20, IP21, IP42, IP54 болон IP55 ·
- Мушгилтын моментийг удирдах шууд удирдлагын арга (DTC) ·
- Стандартаар суугдсан аюулгүй ажиллагааны хялбаршуулсан функцууд ·
- Бүхийн л төрлийн автоматжуулсан сүлжээнүүдтэй холбогдох боломж · Тохиргоо хийх болон давтамж хувиргагчийг солиход хэрэглэх санах ой ·
- Эрчим хүчний хэмнэлтийн мэдээлэл өгөх функц Засвар үйлчилгээ хийхэд хялбар
Нам хүчдэлийн давтамж хувиргагч
Тогтмол гүйдлийн давтамж хувиргагч
Yйлдвэрлэлийн бүх төрлийн хэрэглээнд тохирсон уян хатан, найдвартай ажиллагаа өндөртэй, өртөгийн хувьд хямд шийдэл болж өгдөг. Удирдлагын дэвшилтэт технологи дээр суурилсан, өөр дээрээ програмуудыг агуулсан, програмчлагдах боломжтой, холболтын болон оролт гаралтын өргөн сонголт бүхий тогтмол гүйдлийн гурван фазын хувиргагч 9 кВт (12 м.х)-с 18 МВт хүртэл (24,000 м.х) чадалтай.

DCS550-S
- Машин тоног төхөөрөмж үйлдвэрлэгч нарт зориулсан компакт хөтлүүр ·
- Шинээр суулгах болон шинэчлэх үед тохиромжтой ·
- Сайжруулсан өнөдр хүчин чадал бүхий гурван фазын 35А хүртэл өдөөлттэй ·
- Удирдлагын дэлгэц болон компьютер дээр ашиглахад хялбар

DCS800-S
- Чадлын нягтрал өндөртэй учир суурилагдах зай хэмжээг хэмнэнэ ·
- Асаах, тохиргоо хийхэд хялбар, автоматаар тохируулга хийх функц, олон хэл дээрх ашиглах боломжтой туслах удирдлагын дэлгэц
- Алсаас хянах боломжтой, компюьтертэй Драйв виндов Drive Window програмаар хялбар холбогдох ·
- IEC 61131 стандарт бүхий нэмэлт функц
Өндөр
хүчдэлийн
давтамж
хувиргагч
Өндөр хүчдэлийн давтамж хувиргагч
250 кВт-аас 100 МВт хүртэл чадалтай өндөр хүчдэлийн давтамж хувиргагчийн үйлдвэрлэл болон технологиороо дэлхийд тэргүүлдэг бөгөөд эрчим хүч, цементийн үйлдвэр, уул уурхай, баяжуулах үйлдвэр, ус, металлургийн салбарт өргөнөөр ашиглагдаж байна. Өндөр хүчдэлийн давтамж хувиргагчийг хуучин ашиглаж байгаа болон шинээр суурилуулах хөдөлгүүрүүдэд суурилуулах боломжтой бөгөөд гүйдэл, хүчдэлийн гармоникийн гажилтад тавигдах олон улсын стандартын шаардлагуудыг хангадаг.

ACS580MV
- Чадлын түвшин 200 ~ 6.3 МВт (6 ~ 11 кВ)Хамгаалалтын зэрэг IP21 стандартаар, IP42 сонголтоор ·
- Хүчдэлийн эх үүсвэрт инвертер, олон туйл диодон шулуутгагчтай, олон шатлалт гаралттай
- CE ба ГОСТ стандартуудад нийцнэ

ACS2000
- Чадлын түвшин 250 ~ 3.2 МВт хүртэл (4.0-6.9 кВ)Агаарын хөргөлттэй, асинхрон хөдөлгүүрт зориулсан ·
- Нэмэлтээр гаралт талдаа синусоидын шүүр тавих боломжтой ·
- EN, IEC, CE, NEMA, IEEE ба UL стандартын сертификатуудтай ·
- Оролтын тусгаарлах трансформатортай болон трансформаторгүй ашиглахад боломжтойГэдрэг эрчим хүч нийлүүлэх боломжтой

ACS5000
- Чадлын түвшин 2 ~ 36 МВт болон их чадлынхыг захиалгаар (6.0 ~ 6.6 кВ, 10 ~ 13.8 кВ)
- Агааран болг ус хөргөлттэй ·
- Нумыг хурдан илрүүлэх, хамгаалах болон устгах функцтэй
- Бага гармоник үүсгэдэг шийдэл (36 импульсийнх)
- Их чадлын өндөр хүчдэлийн хэрэглээнд ашиглахад тохиромжтой ·
- Давтамж хувиргагч болон зөөлөн асаалтын горимоор ажиллуулах боломжтой
- Агаарын хөргөлттэй бол 2 ~ 31 МВт, усан хөргөлттэй бол 7 ~ 72 МВт ба түүнээс дээш бол захиалгаар