Бидний тухай
Товч танилцуулга
Айбо
Инвестмент ХХК
нь
эрчим хүчний тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, суурилуулалт, засвар үйлчилгээ,
тохируулга, үйлдвэрлэлийн автоматжуулалт, зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа
явуулдаг эрчим хүчний компани юм.
Айбо Инвестмент ХХК нь 2016
онд
байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд компанийн
удирдлагын баг үйл ажиллагааны стратеги, бизнесийн бодлогодоо шат дараатай
өөрчлөлтүүдийг хийж, эрчим хүчний салбарын дотоодын болон гадаадын нэр хүндтэй
компаниудтай тогтмол хамтын ажиллагааг бэхжүүлэн, олон улсын томоохон төслүүд
дээр ажилласан байна.
Сүүлийн
жилүүдэд хэрэгжүүлсэн томоохон төслүүдийн дунд Клин Энержи Ази ХХК-ийн Цэций
салхин паркийн 110/35кВ-ийн
тоноглолууд болон сэлбэг материал, МАК Цемент болон Нарийн Сухайтын уурхайд 1400кВт их чадлын давтамж хувиргагч
болон 155ш хөдөлгүүрийн ухаалаг мэдрэгч, 10кВ-ийн хуваарилах байгууламж,
Оюутолгойн төсөлд Хан Электрик ХХК-д нам хүчдэлийн бүтээгдэхүүн, Бодь
Интернэшнл ХХК-д 35кВ-ийн хүчний трансформатор, Эрдэнэт Үйлдвэрт 4ш 1400кВт
чадалтай цахилгаан хөдөлгүүр, Ухаа худаг ЦС-д 35кВ-ийн хуваарилах байгууламж
зэргийг нийлүүлсэн.
Айбо Инвестмент - Үйл ажиллагааны чиглэлүүд:
Эрхэм зорилго
Аюулгүй, чанартай,
найдвартай, шинэлэг инженерчлэлийн төгс шийдлээр хэрэглэгчдэд үйлчлэх.
Алсын хараа
Эрчим
хүч, дэд бүтцийн салбарт дэлхийн тэргүүлэх технологи, инженерийн шийдлүүдийг
нэвтрүүлж, хэрэглэгчдэд эрчим хүч болон эдийн засгийн хэмнэлт санал болгодог,
найдвартай, итгэл хүлээсэн үндэсний компани болох
Айбо Инвестмент - Үйл ажиллагааны чиглэлүүд:
- Эрчим хүчний инженерийн зураг төсөл, ханган нийлүүлэлт,
барилга угсралт, менежментийн цогц үйлчилгээ;
- Цахилгаан станцуудын үндсэн ба туслах тоноглолын
үйлдвэрлэл, засвар, угсралт, тохируулга;
- 0.1-5МВ-ын эрчим хүчний эх үүсвэр барих, угсрах, түүний
туршилт, тохируулга;
- 0.4-110кВ цахилгаан дамжуулах шугам, дэд өртөө, хуваарилах байгууламжийн засвар,
угсралт, туршилт тохируулга;
- 0.4 -10кВ, 10000 кВт хүртэлх хүчин чадлын хөдөлгүүрийн нийлүүлэлт, туршилт тохируулга;
- 80000 хүртэлх киловаттын хүчин чадалтай 6, 10, 35, 110кВ хүчдэлтэй өндөр хүчдэлийн трансформаторуудын нийлүүлэлт, угсралт, тохиргоо хийх.
- Үйлдвэрлэлийн инженерийн бүтцүүдийг нийлүүлэх, угсрах сүүлийн үеийн технологиор төсөл боловсруулах ба зөвлөгөө өгөх.
Үйл ажиллагааны цар хүрээ
"Барилга, хот
байгуулалтын яам" - наас олгогддог тусгай зөвшөөрлүүд
·
2.2.1. Барилгын доторх халаалт,
салхивч, усан хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног
төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт.
·
2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг,
цахилгаан хангамж, холбоо дохиолол, интернетийн сүлжээ, гал унтраах болон галын
аюулгүй дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн
барилгын гаднах салбар шугам сүлжээний угсралт.
"Эрчим хүчний
яам" - наас олгогддог тусгай зөвшөөрлүүд
·
03.2.4 0.4-110 кВ-ын ЦДШ, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ.
