Search

Автоматжуулалт

Уул уурхай, баяжуулах боловсруулах үйлдвэрүүдэд зориулсан шийдлүүд  Уурхайгаас хэрэглэгч хүртэл

Бага зардлаар бүтээмжийг нэмэгдүүлэх боломж  

Уул уурхайн үйл ажиллагааг явуулахад алслагдсан бүсэд хайгуул, олборлолт, бүтээн байгуулалт хийх, найдвартай, тасралтгүй үйл ажиллагааг хангах, түүхий эдийн ханшийн тогтворгүй байдал, ажилчдын эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа болон байгаль орчинд тавигдах өндөр шаардлагуудыг хангах зэрэг олон шаардлага, бэрхшээлүүд тулгардаг.

Эдгээрийг даван туулахад эрчим хүч автоматжуулалтын орчин үеийн дэвшилтэд, эрчим хүчний хэмнэлттэй шийдлүүд тусална.    

Эрчим хүчний хэмнэлт   

Уул уурхайн компаниуд үйл ажиллагааны зардлаа бууруулах, байгаль орчинд тавигдаж буй шинэ шаардлагыг хангахын тулд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг аль болох ихээр хэрэглэхийг цаашдыг үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусган ажиллаж байна. Олборлох болон ашигт малтмал боловсруулах үйл ажиллагааны эрчим хүчний хэрэглээ нь хүдрийн чанар, хүдрийн найрлагаас ихээхэн хамаардаг. Гүний уурхайн эрчим хүчний хангамж болон тоног төхөөрөмжид тавигдах шаардлага нь ил уурхайгаас өөр байдаг. Айбо Инвестмент ХХК-ийн зүгээс ил болон далд уурхайн үйл ажиллагаанд тохирсон бүтээгдэхүүн, шийдлүүдийг санал болгодог. 

Эрчим хүчний хэмнэлттэй төхөөрөмж ашиглах нь үйлдвэрлэлийн зардлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ эдгээр ийм өөрчлөлтийг хийснээр бүтээгдэхүүний чанар, үйлдвэрлэлийн бүтээмжид нөлөөлөхгүй байх ёстой.   Айбо Инвестментийн үйлдвэрлэлийн автоматжуулалтын хянах, удирдах систем нь хүрээлэн буй орчинд хамгийн бага сөрөг нөлөө үзүүлэн, хамгийн бага энерги зарцуулан, үйлдвэрлэлийн бүтээмжийг хамгийн их байлгах оновчтой ажиллах шийдлийг санал болгодог.   

Цахилгаан хөдөлгүүрийг анх асаахад даруй ердийн ачааллаас 3-7 дахин их чадал шаарддаг. Мөн ихэнх тохиолдол хөдөлгүүрийг сонгохдоо жирийн үед авдаг ачааллаас нь өндрөөр буюу манайхны хэлж заншснаар запастай сонгосон байдаг. Асалтын өндөр гүйдлийг давах, хувьсах зарцуулалттай хэрэглээн дээр хөдөлгүүрийг уян хатан удирдахын тулд давтамж хувиргагчийг ашиглаж байна. Ингэснээр эрчим хүчний хэмнэлтээс гадна хөрөнгө оруулалтын зардал багасах, тоног төхөөрөмжийн элэгдлийг бууруулж насжилтыг уртасгах, эрчим хүчний сүлжээнд савлалт бага үүсгэх гэсэн олон давуу талыг хэрэглэгчид авчирдаг.   

Уул уурхайн хэрэглэгчдэд мөрдөх чадлын тариф нэмэгдсэнтэй холбогдуулан дээр дурдсанчлан эрчим хүчний зардлаа бууруулах (уян хатан удирдлагатай болгох) шийдэл бэлэн байна гэсэн үг юм.       

Бүтээмжийг нэмэгдүүлж, найдвартай ажиллагааг дээшлүүлэх 

Уул уурхайн олборлох болон боловсруулах үйл ажиллагаанд цахилгаан хангамж, цахилгаан хөтлүүр болон хэмжүүрийн тоног төхөөрөмж хамарсан үйлдвэрлэлийн процессийн нийлмэл хяналт, удирдлагын системийг ашигласнаар нийт үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэхээс гадна найдвартай ажиллагааг нэмэгдүүлдэг.   

Үйлдвэрлэлийн автоматжуулалтын систем нь удирдлагын зүгээс өгөгдсөн шинэ зорилт, төлөвлөгөөг биелүүлэхийн тулд процессийн болон бизнесийн мэдээллүүдийг удирдах чадвартай байх ёстой. Дэлгэрэнгүй бодит мэдээлэл нь бүтээмжийг нэмэгдүүлэхэд гол хүчин зүйл болдог.   

Үйлдвэрлэлийн автоматжуулалтын удирдлагын системийн тусламжтайгаар бизнес, санхүү, үйлдвэрлэл, байгаль орчин, техникийн болон чанарын менежментийн үндсэн мэдээллийг цаг тухайд нь авах боломжтой. Энэхүү мэдээлэлд үндэслэн боловсон хүчний (хүний) болон материалын нөөцийг үр дүнтэй ашиглахын зэрэгцээ, үйлдвэрлэлийг найдвартай ажиллуулах боломжийг бий болгодог.   

Эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчин (ХАБ болон байгаль орчны нөлөөлөл)

Уул уурхай, ашигт малтмалын салбарт мөрдөгдөх ХАБ болон байгаль орчинд тавигдах дүрэм журам, шаардлагууд нь жилээс жилд чангарч байна. Ялангуяа байгаль орчинд тавигдах шаардлага улам чангарч байна. Мөрдөгдөх шаардлага, дүрэм журам чангарах тусам хог хаягдлыг дахин боловсруулах, устгах болон хянах, зохион байгуулах арга хэмжээнд ихээхэн хэмжээний зардал гарч байна.   

Айбо Инвестментийн  санал болгож тоног төхөөрөмж, шийдлүүд нь ХАБ-д тавигдах хамгийн өндөр шаардлагыг ч хангадаг бөгөөд энэ чиглэлээр бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэнд тасралтгүй сайжруулалт, хөгжүүлэлтийг хийдэг. Байгаль орчны хэмжилт, хяналт шинжилгээ болон үйлдвэрлэлийн процессийн автоматжуулалт нь үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ, байгаль орчны нөлөөлөл болон ХАБ-ыг илүү хангаж ажиллах боломжийг олгоно.    

Хүдрийн баяжуулах үйл ажиллагаа

Хүдрийг нунтаглах, байжуулах үйл ашигт ажиллагааны АҮК-г дээшлүүлэхэд  дараах шийдлүүдийг санал болгож байна.    

Уул уурхайн Бүхий л төрлийн тоног төхөөрөмжүүдэд зориулсан цахилгаан хангамж, удирдлага, автоматжуулалт, хөтлүүрийн цогц систем   

Айбо Инвестментийн нь роторт экскаватор, шанагат гинжин экскаватор, spreaders- тараагч, stackers, reclaimers-овоолго үүсгэгч/ хучигч, бутлуур, экскаватор, драглайн, туузан дамжуургын систем, belt wagons-туузан вагон зэрэг уурхайн тоног төхөөрөмжийн цахилгаан хангамж, удирдлага автоматжуулалт, удирдлага, хөтлүүрийн системийн тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний санал болгож байна. Энэхүү тоног төхөөрөмж нь тоосжилттой, чичирхийлэл өндөр, орчны температур –50°C-аас +50°C хооронд хэлбэлздэг ил аргаар олборлох үеийн эрс тэс нөхцлийг тэсвэрлэх чадвартай болох нь сүүлийн 50 жилийн хугацаанд уул уурхайн 1000 гаруй том машин тоног төхөөрөмжүүд  дээр батлагдсан.       

Стандарт хувьсах гүйдлийн давтамж хувиргагч (олон хөтлүүр нэг дор бүхий-multi drive) суурилуулалтын механик хийцлэлийг сайжруулж өгсөнөөр уул уурхайн салбарт ашиглахад илүү тохиромжтой болгосон. Цаашилбал, манай мэргэжилтнүүд уул уурхайн бүх тоног төхөөрөмжид зориулагдсан давтамж хувиргагчийн тусгай програм хангамжийг бүтээснээр олон хөтлүүртэй хэрэглээний хувьд load-sharing ачааллыг хуваарилах, бүхий л төрлийн ажиллагааны горимуудад аюулгүй ажиллагааг хангах бүрэн боломжийг олгож байна. Мөн ашигт малтмалын тээвэрлэлт, чанарын хяналт удирдлагын систем болон байрлал тогтоох GPS-д суурилсан хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн удирлага зэргийг багтаасан бүрэн автоматжуулсан овоолго агуулахын системийг хөгжүүлээд байна.   

Уусгах, хөвүүлэн баяжуулах процесс 

Төмрийн хүдрийг бутлах, нунтаглах, флотаци хөвүүлэн баяжуулах эсвэл шууд  (DRI / HBI) бууруулах зэрэг процесс болон өнгөт металлын хайлуулах, цэвэршүүлэх процессуудад  дараах систем, шийдлүүдийг санал болгодог.  

  • Их чадлын хувиргуур  
  • Давтамж хувиргагч  
  • Ухаалаг цахилгаан хангамж  
  • Процессын удирдлага   
  • Хэмжүүрийн болон процессыг сайжруулах тоног төхөөрөмж  
Процессын хяналт, удирдлагын системтэй уялдсан төслийн менежментийн арга хэрэгслийн тусламжтайгаар нийт уурхай үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх боломжийг олгодог. 

Үйл ажиллагааны цогц шийдлүүд  Жигд сайжруулалт, үр ашигтай байдал   

Бид уурхайн олборлолтоос эхлүүлээд эцсийн бүтээгдэхүүн зах зээлд хүртэлх бүхий л үйл ажиллагааны явцад нэмүү үнэ цэнийг хэрэглэгчиддээ бий болгохыг зорьдог. Мөн төслийн хэмжээ том жижгээс үл хамааран тухайн үйлдвэрийн үйл ажиллагаанд тохирох хамгийн сайн тоног төхөөрөмж, мэргэжлийн сервис үйлчилгээг нэгтгэсэн цогц шийдлийг санал болгодог. 

Айбо Инвестмент ХХК нь хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг бөгөөд дэлхийн болон дотоодын туршлага дээр үндэслэж жигд, үр ашигтай ажиллах эрчим хүч, хяналт, удирдлагын нэгдсэн шийдлүүдийг санал болгох нь бидний зорилго юм

Цахилгаан түгээлт   

Хэрэв танай үйлдвэрт хэмнэлттэй, найдвартай цахилгаан түгээх систем шаардлагатай байгаа бол Айбо Инвестментийн  санал болгож буй өндөр, дунд, нам хүчдэлийн тоног төхөөрөмж хэрэглэхийг санал болгож байна. 

Аваарын үед асаах нөөц үүсгүүр, үл тасалдах цахилгаан тэжээл буюу UPS, үйлдвэрт угсраад суурилуулахад бэлэн дэд өртөө, эрчим хүч компенсацлах төхөөрөмж болон гармоникийн шүүлтүүр, ячейк, таслуур, салгуур, трансформатор зэрэг бүтээгдэхүүн шийдлүүд нь үйлдвэрийн аюулгүй ажиллагаа, уян хатан байдал, кибер аюулгүй байдал хангахын зэрэгцээ уул уурхайн тасралтгүй ажиллагаанд зохицсон байдаг.    

Цахилгаан хангамж ба үйлдвэрийн инженерчлэл   

Үйлдвэрийн ашиг нь суурилуулсан үндсэн механик болон цахилгаан тоног төхөөрөмж, зохих төлөвлөлт, инженерчлэлийн үйл ажиллагаанаас ихээхэн нөлөөлдөг. Бид зөв технологи, бүтээгдэхүүнийг сонгох, тэдгээрийн техникийн үзүүлэлтийг зөв тодорхойлох, хүрээлэн буй орчинд тавигдах шаардлагуудыг дагаж мөрдөх, мөн салбартаа зориулагдсан ухаалаг шийдлүүдийн хэрэгжүүлэхийг зорьж ажилладаг. 

Эдгээрийн үр дүнд анхны хөрөнгө оруулалтыг үлэмж хэмжээгээр хэмнэж, үйлдвэрийн нийт ашиглалтын хугацаанд ихээхэн хэмжээний эрчим хүчний хэмнэлт гаргах бололцоог олгодог. Үйлдвэрийн дэд бүтцийг бүхэлд нь харвал оновчтой дэд станц, цахилгааны өрөөний зохион байгуулалт, кабелийн инженерчлэл, газардуулгын систем, гал эсэргүүцэх систем, агааржуулалт холбоо дохиоллын систем зэргийг энд багтааж болно. 

Айбо Инвестментийн  санал болгож буй цахилгаанжуулалтын шийдлүүд нь танай үйлдвэрийн аюулгүй ажиллагаа, уян хатан байдал, кибер аюулгүй байдал, ашигт ажиллагааг хамгийн өндөр байлгахын тулд  боловсруулагддаг.   

Хөтлүүрийн давтамж хувиргагчийн хэрэглээ   

Тодорхой төрлийн хэрэглээн дээр тохирсон хөтлүүрийн системийг сонгох нь процессын буюу тухайн хэрэглээний талаарх мэдлэг, туршлагыг шаарддаг. 

Айбо Инвестмент нь олон жилийн үйлдвэрлэлийн туршлага болон хэрэглээний мэдээлэлтэй хослуулан хэрэглэгчийн нөхцөл байдалд тохируулан хамгийн оновчтой хямд хөтлүүрийн шийдлийг сонгодог. 

Дан болон хос хөтлүүрт тээрэм, өндөр даралтын нунтаглах тээрэм,  насос, материал тээвэрлэх туузан дамжуургын тоног төхөөрөмж зэргийг найдвартай ажиллагаа өндөртэй, хамгийн их бүтээмжтэй байхаар тооцоолж үйлдвэрлэдэг.  

Процессийн хяналт ба хэмжүүрийн тоног төхөөрөмж   

Уурхай болон баяжуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээмж, үр ашгийг дээшлүүлэхэд нэгдсэн хяналт уирдлагын систем хэрэгтэй. Манай санал болгодог процессийн хяналт удирлагын систем нь корпорацийн төв байрнаас алслагдсан зайд байгаа уурхай, үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл явц, бүтээмж, бүтээгдэхүүний чанар, бизнесийн мэдээллийг хялбар нэвтрэн авах боломжийг олгодог. 

Шинээр эхлүүлж буй төсөл эсвэл одоо байгаа үйлдвэрт шинэчлэлт, өргөтгөл хийж буй зэрэг төслийн үе шатанд тохирсон бодит тухайн цагийн мэдээлэлд үндэслэн хянах, дүн шинжилгээ хийх, удирдах боломж бүхий автоматжуулалтын шийдлийг санал болгодог.    

Айбо Инвестмент нь уул уурхай, баяжуулах үйлдвэрийн хэрэглээнд зориулсан олон төрлийн хэмжүүрийн бүтээгдэхүүнийг санал болгодог.   

Сервис үйлчилгээ   

Тоног төхөөрөмжийн аливаа гэмтэл нь танай үйлдвэрийн бүтээмж, ашигт байдалд ноцтой нөлөө үзүүлдэг. Таны хөрөнгө оруулалтыг хамгаалж, эд хөрөнгө тоног төхөөрөмжийн ашиглалтыг оновчтой болгох, үйл ажиллагааны эрсдэлийг хамгийн бага байлгах, бэлэн байдлыг нэмэгдүүлэх шаардлагад үндэслэн үйлчилгээний загварыг боловсруулсан. 

Манай урт хугацаанд сервис үйлчилгээ үзүүлэх нэгдсэн гэрээ нь нэг эсвэл хэд хэдэн үйлчилгээ, харгалзах бүтээгдэхүүнийг хамруулсан хялбархан хамруулах боломж бүхий гэрээ юм. Урьдчилан сэргийлэх, таамаглах эсвэл эвдрэл гэмтэл учирсан үед гэх мэтчилэн өөрсдийн үйл ажиллагаанд тохирсон дараах үйлчилгээнүүдээс сонгож болно. 

Үүнд:     
  • Хэрэглэгчийн талбай дээрх сервис үйлчилгээ  
  • Сэлбэг хэрэгслээр хангах  
  • Алсаас үзүүлэх сервис үйлчилгээ  
  • Бүтээгдэхүүний, ашиглалт засвар үйлчилгээний сургалт  
  • Тусгай сервис үйлчилгээ   

Уурхайн нэгдсэн үйл ажиллагаа ба алсын удирдлагын өрөө   

Уул уурхайн үйл ажиллагаанд үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх, ашигт ажиллагааг сайжруулах, үйл ажиллагааны эрсдлийг бууруулахыг байнга хичээдэг. Үүнийг хийхийн тулд нийт үйлдвэрийн хэмжээнд үйл ажиллагааг оновчтой болгох хэрэгтэй. Харамсалтай нь олон талт үйл ажиллагаа явуулдаг, газарзүйн өөр өөр байрлалуудыг хамарсан үйл ажиллагаа явуулдаг эсхүл байгууллагын бүтэц зохион байгуулалт зэрэг нь бизнесийн үйл ажиллагааг сайжруулахад саад болж болзошгүй юм. 

Байгууллагынхаа үйл ажиллагааг сайжруулж үнэ цэнийг нэмэгдүүлэхийн тулд компаниуд үйл ажиллагааны менежментийн програм хангамж/платформ нэвтрүүлэх шаардлагатай болдог. Ингэснээр бүтээгдэхүүн олборлолтоос зах зээл хүртэлх үйл явцын мэдээлэл болон байгууллагын бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгож өгдөг.  

Энэхүү Айбо Инвестментийн  санал болгож буй нэгдсэн системийн тусламжтайгаар үйлдвэрлэлийн процесс, бүтээмжийн менежмент, үйл ажиллагааны төлөвлөлт, сайжруулалт, ажиллах хүч болон хөрөнгийн менежмент, төв оффис буюу корпорацийн үйл ажиллагаа зэргийг хянаж удирдаж болно.       

“Эд юмсын интернет” гэдгийг энгийнээр тайлбарлавал Улаанбаатар хотоос 500 км-н алсад байгаа баяжуулах үйлдвэрийн өндөр хүчин чадалтай, нарийн технологи бүхий тээрмийг удирдах нарийн мэргэжлийн ажилтанг заавал үйлдвэр дээр авчрах бус, шаардлагатай үед дэлхийн нөгөө талд ажиллаж байгаа мэргэжилтнээс үүлэн (Cloud Base) болон виртуал бодит байдал (VR) зэрэг технологи ашиглан онлайнаар техникийн туслалцаа шууд авах боломжтой бөгөөд дэлхий дахинд тархсан COVID-19 коронавирусын цар тахлын үеэр төслүүдэд энэхүү шийдлүүдийг ашигласнаар үйл ажиллагааны доголдол, зогсолтгүйгээр амжилттай ажиллах боломжтой болно

Хөрөнгө, санхүү болон боловсон хүчний чадавхийн дутагдлаас шалтгаалан 30 жилийн өмнөх технологи ашиглаад явж байгаа олон тооны уурхай үйлдвэрийн газрууд байдгийг та бид мэднэ. Эдгээр аж ахуйн нэгжид технологийн дэвшил нэвтрүүлэхэд илүү хугацаа шаардлагатай бөгөөд өөрөөр хэлбэл тэд хоцорч байгаа нь үнэн.    

Шинэчлэлтийн ажил   

Одоо ажиллаж байгаа үйлдвэрээ ашиглалтад байх хугацаанд нь хамгийн сүүлийн үеийн стандарт, үйлдвэрлэл болон үр ашгийн түвшинг дээшлүүлэн шинэчлэх нь шинэ үйлдвэр барихаас огт өөр ур чадвар шаарддаг. 

Шинэчлэлтийн төсөл бүрийн нарийн төвөгтэй байдал нь үйлдвэрийн операторуудад тулгардаг үндсэн бэрхшээлүүд юм. Шинэчлэлтийн төслийн гүйцэтгэгч нь уурхайн хатуу төлөвлөсөн сул зогсолтын хуваарийн дагуу олборлох, баяжуулах үйл ажиллагааны энэхүү нарийн төвөгтэй байдлыг бүрэн ойлгосон тохиолдолд л төсөл амжилттай хэрэгждэг.