Нам болон Дунд хүчдэл

Манай компани нь эрчим хүчний тоног төхөөрөмж, бүх
төрлийн кабель утас, муфт, өндөр хүчдэлийн трансформатор, цахилгааны агаарын шугамын
тоноглол, автомат, салгуурууд болон бусад сэлбэг материалуудыг ОХУ, ХБНГУ, БНСУ, ЯПОН, БНХАУ, ШВЕЙЦАРЬ зэрэг улс
орнуудын салбартаа
тэргүүлэх үйлдвэрлэгчид болох АBB, Siemens, Сибкабель, Томскабель, Lappcable гэх мэт үйлдвэрлэгчдээс нь албан ёсны дистрибютерийн эрхтэйгээр 0,4кВ – 35кВ –ын
хүчдэлийн хүрээнд тоноглолууд болон
хуваарилах байгууламжуудыг импортлон нийлүүлж
байна.
Нам хүчдэлийн болон автоматжуулалтын
тоноглолуудыг үйлдвэр аж ахуйн газар, орон сууцны болон олон нийтийн барилга
байгууламж, цахилгаан дамжуулах, хуваарилах, түгээх гэх мэт олон
салбарт өргөнөөр ашиглаж
байна.
Нам
хүчдэлийн
хяналтын болон удирдлагын төхөөрөмжүүд,
хосолсон үйлдэлтэй автомат таслуурууд, унтраалгууд,
автомат ба дифференциаль таслуурын бүтээгдэхүүн,
хэлбэлзэл, хурд өөрчлөх бүтээгдэхүүн,
цахилгаан хэлхээг хамгаалах болон харилцаа
холбооны систем бий болгох бүтээгдэхүүн, дулаанд
тэсвэртэй /терминал/ бүтээгдэхүүн, унтраалга,
розетка, ухаалаг
орон
сууц, барилгын систем, эрчим хүчний чанарын бүтээгдэхүүн,
хайрцаг болон бага хүчдэлийн хуваарилах систем зэрэг бүтээгдэхүүнүүд
нь олон улсын стандарт шаардлага хангасан, баталгаажуулсан CCC гэрчилгээ, UL
гэрчилгээ болон CE гэрчилгээнүүдийг
авсан.
Монгол
улсын MNS:IEC62271-202 стандартад нийцсэн дэд өртөөний дэвшилтэт шийдлүүдийг та
ашигласнаар эрчим хүчний аюулгүй байдлаа дээд зэргээр хангахын зэрэгцээ
үйлдвэрт бүрэн угсрагдаж, туршигдсан учраас талбай дээрх суурилуулалтыг маш
богино хугацаанд буюу өдөрт нь суурилуулах боломжтой. Түүнчлэн, чанартай,
найдвартай ажиллагааг хангаснаар цахилгаан эрчим хүчний тасалдал гарах,
үйлдвэрлэлийн бүтээмжийг буурахаас зайлсхийхээс гадна засвар үйлчилгээ
шаарддаггүй технологи нь ашиглалтын зардал болох таны мөнгийг хэмнэх болно