Search

БАРИЛГЫН УХААЛАГ УДИРДЛАГЫН СИСТЕМ

           Барилгын ухаалаг удирдлагын систем нь ISO/IEC14543, GB/T20965 стандартуудыг хангасан эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд хор нөлөөгүй, ухаалаг, орчин үеийн барилгын шийдэл юм.   
        
           Дэлхий дахинд олон улсын онгоцны буудлууд, үндэсний хэмжээний цэнгэлдэх хүрээлэнгүүд, их сургуулиуд, худалдааны төвүүд, өндөр зэрэглэлийн орон сууцны хорооллуудад Барилгын ухаалаг удирдлагын системийг өргөнөөр ашиглаж байна.   

           Барилгын ухаалаг удирдлагын систем нь барилга, орон сууцны зохион байгуулалт, гэрлийн удирдлага, тасалгааны температур, агааржуулалтын системийн зохистой хэм, хэмжээг удирдах, өрөө тасалгааны дотоод загвар хийцэнд тохирсон уян хатан, найдвартай, удаан эдэлгээтэй цогц систем юм.   

          Хамгийн сүүлийн үеийн систем нь урьдчилан тохируулсан програмын дагуу тасалгааны гэрэлтүүлэг, температур зэрэг олон үйлдэлийг хананд суугдсан тоноглолуудаар дамжуулан удирдана.