Сэргээгдэх эрчим хүч
НАРНЫ ЗАЙН ИНВЕРТЕР БА ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮҮСГҮҮРТ ЗОРИУЛСАН ИНВЕРТЕРИЙН ШИЙДЛҮҮД
Сүлжээнд холбогдон ажиллах цахилгаан
үүсгүүрийн хувьд ашиглалтын хугацааны туршид хөрөнгө оруулалтын үр өгөөжийг
нэмэгдүүлэх, санхүүжилт босгохуйц үйлдвэрлэгчийн гурван фазын стрингээс эхлээд
мегаватт чадлын төвлөрсөн инвертерүүд гэх мэт нарны зайн инвертерийн хамгийн
өргөн сонголтыг санал болгож байна.


Инвертер

Батарей

Дэд станц
Нарны зайн инвертерийн энэхүү өргөн сонголт нь хамгийн бага чадлын буюу ахуйн хэрэглээний нарны цахилгаан үүсгүүрийн системээс эхлээд хэдэн мегаватт чадалтай цахилгаан станцад тохирох шийдлийг хамарна.
Худалдаа, үйлдвэрийн зориулалттай барилгын хэрэглээнд ашиглах боломжтой стринг инвертер нь эрчим хүчний төвлөрсөн бус үйлдвэрлэлд өргөн боломжийг нээж өгдөг. Нарны цахилгаан станцын төслийн зардлыг оновчтой тооцоолсоноор манай инвертерүүд нь нийлбэр А.Ү.К ба найдвартай ажиллагааг баталгаатай болгож нэмэгдүүлнэ. Чадлын нягт өндөртэй, суурилуулалт болон ашиглалтын зардал багатай шинж чанар нь эдийн засгийн ерөнхий үр ашгийг өсгөдөг.
Модулар ба уян хатан чанар нь худалдааны болон аж үйлдвэрийн инвертерүүдийг системийн төлөвлөлт ба зохиомжийн хувьд хамгийн төгс шийдэл болгож байна.
ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЦЭНЭГЛЭХ ДЭД БҮТЭЦ
Илүү их чадалтай, урт зам туулах боломжтой цахилгаан
тээврийн хэрэгслийн загварууд бий болж дэд бүтцийн хэрэгцээ нэмэгдэж байна. Илүү
их эрчим хүч шаардагдах, хурдтай цэнэглэх цэгүүд тээврийн хэрэгсэл эзэмшигч
нарт шаардлагатай болж байна. Энэхүү өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг шийдэх
шийдлүүдийг бид санал болгож байна.
Олон улсын болон Монгол улсын стандартад нийцсэн, орон
сууц, оффис, албан байгууллага, шатахуун түгээх станцын байршилд хэрэглэгчийн
аюулгүй ажиллагааг бүрэн хангадаг ажилладаг 7-50 кВт-ын хүчин чадалтай цэнэглэх
станц нь 150-500 В тогтмол хүчдэл 50 кВ чадалаар тасралтгүй цэнэглэдэг
цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэх дэд бүтэц санал болгож байна.

Гэртээ цэнэглэх

Хурдан цэнэглэх

Өндөр хүчдлээр цэнэглэх
