Search

Өндөр хүчдэлийн шийдэл

Өндөр хүчдэлийн дэд станц

  Өндөр хүчдэлийн дэд станцын тоноглолууд болох хүчний трансформатор, элегаз таслуур, хуурай салгуур, гүйдэл болон хүчдэлийн трансформатор, цэнэг шавхагч, холбооны төхөөрөмжүүд, реле хамгаалалт, СКАДА системээс гадна орчин үеийн ухаалаг сүлжээний шийдлүүд, эрчим хүч хадгалах болон компенсацлах төхөөрөмжүүдийг санал болгож байна. Siemens, АBB, Hitachi, GE, Shandong Taikai, TBEA болон бусад брэндүүдийн бүтээгдэхүүнийг та бүхэн захиалгаар худалдан авах боломжтой.   

Хүчний трансформатор, реактор

Өндөр хүчдэлийн бүх түвшинд, чадлын өргөн хүрээнд дараах төрлийн трансформатор, реакторыг санал болгож байна.  




  • Хүчний тосон трансформатор       
  • Хувьсах гүйдлийн нуман зуухны трансформатор 
  • Шулуутгагчид зориулсан трансформатор         
  • Төмөр замын цахилгаан хангамжид зориулсан трансформатор        
  • Давтамж хувиргагчид зориулсан трансформатор      
  • Түгээх сүлжээний тосон болон хуурай трансформатор        
  • Тосон болон хуурай реактор     
  • Нум унтраах ороомог 
  • Богино залгаа хязгаарлах төхөөрөмж  

Элегаз таслуур

Элегаз таслууруудын технологи нь практикт нэгэнт туршигдаж батлагдсан төдийгүй бага зай эзэлдэг, найдвартай ажиллагааны түвшин өндөр газардуулгын хутгатай хуурай салгуур бүхий таслуур, түүнчлэн live and dead танк төрлийн таслууруудын технологиудыг ашигласан компакт, цогц шийдлүүдийг санал болгож байна.