Search

Электроникс

ЭЛЕКТРОНИКС

  Програмчлагдах логик контроллёр (PLC) болон автоматжуулалтын бүтээгдэхүүн  

  Ус, дэд бүтэц, дата төв, сэргээгдэх эрчим хүчнйи салбар болон машин механизмууд, материал тээвэрлэх, далайн гэх мэт олон төрлийн хэрэглээнд хүчин чадал өндөртэй, хувиргах өргөтгөх боломж бүхий AББ-ийн автоматжуулалтын төхөөрөмжүүдийг санал болгож байна.  

PLC (Программчлагдах логик контроллёр)

  • AC500-eCo: Компакт-иж бүрдэл, уян хатан, хямд, орчин үеийн хяналтын системийн тохиргоонуудтай бага зэргий автоматжуулалтанд хэрэглэнэ.                      
  • AC500: өндөр үзүүлэлт бүхий голлох бүтээгдэхүүн, холболтын болон оролт гаралтын боломжууд нь үйлдвэрлэлийн хэрэглээнд зориулсан. Өндөр хурд шаардсан комплекс машин тоног төхөөрөмж болон сүлжээний шийдлүүдэд тохиромжтой
  • AC500-XC: тасралтгүй үйл ажиллагаатай, өндөр температуртай, доргио чичиргээ ихтэй, тэсэрч дэлбэрэх аюултай, далайн түвшнээс өндөрт байрлах, чийглэг ихтэй нөхцөлд хэрэглэнэ. AC500-S: үйлдвэр болон машин тоноглолын аюулгүй ажиллагаа шаардсан хэрэглээнд зориулагдсан  

CP600-eCo, CP600 болон CP400 HMI удирдлагын дэлгэцүүд

  • Хүний машинтай харилцах интерфэйс - машин механизм болон үйл ажиллагааны хяналт, удирдлагын дэлгэц
  • Бүх төрлийн хэрэглээнд зориулсан бие даасан шийдэл - оператор ямар ч үед үйлдвэрлэлийн талаар тойм мэдээлэл авах, шаардлагатай бол гараар удирдах боломжийг олгодог.
  • Олон төрлийн холболтын протоколууд нь удирдлагын дэлгэцүүдийг AББ-н PLC, давтамж хувиргагч болон роботуудтай хамт ашиглахад хялбар нөхцөлийг бүрдүүлдэг
  • CP600-eCo загварын удирдлагын дэлгэц нь 16: 9 өргөн дэлгэцэнд 4.3 “-10.1” инч мэдрэгчтэй дэлгэцтэй.
  • CP600 загварын удирдлагын дэлгэц нь 4.3 “-15” инч хүртэл мэдрэгчтэй өнгөт дэлгэцтэй. CP600 загварын дэлгэц нь АББ PLC-н вэб серверийн дүрслэлийг харуулдаг.
  • CP400 загварын удирдлагын дэлгэц нь 3.5 “ба 5.7” инчийн монохром төрлийнх  

ABB Automation Builder 

  • Машин тоног төхөөрөмж үйлдвэрлэгч болон систем хөгжүүлэгчд өөрсдийн системээ автоматжуулах боломжтой цогц програм хангамжийн багц юм.
  • Машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид болон систем интеграцлагчдыг өөрсдийн системийг хялбар аргаар автоматжуулах боломж олгодог цогц програм хангамж.
  • PLC, давтамж хувиргагчууд, IоT програм хангамж, удирдлагын дэлгэц болон роботын инженерчлэл, тохиргоо, засвар үйлчилгээнд ашиглана.
  • Машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид болон систем интеграцлагчдад өөрсдийн системээ хамгийн бага зардлаар буюу виртуал орчинд автоматжуулах, туршилт хийх боломжтой. Ингэснээр цогц том системүүдийг хийсвэрээр хурдан үүсгэж, холбогдох бүх тоног төхөөрөмжүүдийн зохицол болон системийн аюулгүй, найдвартай ажиллагааг шалгах боломжтой